Германы Либерал ардчилсан нам намын төлөөлөгчдийн их хурлаа хийж, Социал демократ нам, Ногоон нам, Либерал ардчилсан намын хамтарсан засгийн газар эмхлэн байгуулах хэлэлцээрийг санал оруулан баталжээ. Үүнээс өмнө тус намын удирдлага, холбооны гүйцэтгэх хороо, намын дарга нарын ажлын хэсэг уг хэлэлцээрийг баталсан юм.
Мөн өдрийн намын их хурал цахимаар болж, эцсийн хуралдаанаар нийт 535 дэмжсэн, 37 татгалзсан, 8 түдгэлзсэн саналаар буюу 92.2 хувийн дэмжсэн саналаар хамтарсан засгийн газар эмхлэн байгуулах хэлэлцээрийг албан ёсоор батлав.
12-р сарын 4-нд Социал демократ нам уг хэлэлцээрийг албан ёсоор санал оруулж баталсан бол Ногоон нам 6-ны үдээс хойш уг хэлэлцээрийг албан ёсоор батлах төлөвтэй байна. Үүний дараа 12-р сарын 8-нд Канцлерт нэр дэвшигч Олаф Шольц Бундестаг дахь Германы Холбооны засгийн газрын шинэ канцлераар албан ёсоор сонгогдож, яам хороодын хариуцлагатан нар ч албан ёсоор ажлаа хүлээн авах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )