Хятад, Индонезийн сайд нар хэлэлцээ хийв

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Жэжян мужийн Аньжи хотод Индонезийнн Индонез-Хятадын хамтын ажиллагааны ахлагч, Индонезийн Нэгтгэн төлөвлөх яамны сайд Лухуттай хэлэлцээ хийв.

Ван И, хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Индонезийн харилцаа эрчимтэй, тогтвортой хөгжсөөр байна. Хоёр тал улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, далай тэнгисийн салбарын хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн нээж, хоёр орны стратегийн иж бүрэн хамтын ажиллагааг чанаржуулж байна. Индонез ирэх жил Их 20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Хятад улс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэжээ.

Лухут, Хятад улс Индонезод вакцин, эм бэлдмэл зэрэг тахал өвчний эсрэг эд материал хангасанд чин сэтгэлээсээ талархаж байна. Индонез улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улстай "Бүс ба зам"-ын гол төслүүдийн хамтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй дэмжинэ гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top