Цэцэрлэгүүдийг бүгдийг нь хаахгүй, ДУНДЫН АНГИ байгуулахаар судалж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг гаргасан. Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс цахимд  шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр эцсийн шийдвэр гарна гэж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2021.12.06/ “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Үүнд, нэгдүгээрт, хүүхдүүдийн өвчлөл танхимаас биш, гэр бүлийн орчноос халдвар авах нь ихэссэн. Хоёрдугаарт, томуугийн тархалт нэмэгдэж байгаа учраас нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа. Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн харах хүнгүй, зайлшгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын анги байгуулж авах асуудлыг яамны зүгээс судалж байна.

Ер нь бол цэцэрлэгийг 100 хувь хаахгүй. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах тохиолдолд хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүсэх юм. Иргэд нэмэлт тундаа 50 хувь хамрагдах юм бол бид хоёр, гурван настнуудаа 100 хувийн дүүргэлттэйгээр цэцэрлэгт хамруулна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top