"Анхны баяр" уран сайхны кино бүх IPTV-ээр гарч эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Шинэ жилийн баяр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг догдлол дүүрэн мөч. Аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан гээд юм бүхэнд өнгө нэмж, цагаан цас шиг тэр мэдрэмжийг хүн бүрт мэдрүүлдэг гайхамшигт мөчүүдийн нэг. Хүүхэд бүр гацуур мод, өвлийн өвөөд хүслээ шивнэдэг. Тэгвэл өвлийн өвөө яг хаана амьдардаг юм бол? Тэр яг хаанаас ирдэг юм бол...


ТВ8 телевиз, "Попкорн пикчерс"-ийн бүтээл "Анхны баяр" кино өнөөдрөөс (2021.12.07) эхлэн бүх IPTV-д байршлаа. 

Шинэ жилийн баярт зориулан бүтээсэн тус киноны  Ерөнхий найруулагчаар Д.Алдарбаяр ажиллажээ. Харин гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, залуу жүжигчин Э.Төрбат нар тоглосон байна. 

Шинэ жилийн үдэш хүн бүрийн хүсэн хүлээдэг, хүсэл биелүүлэгч өвлийн өвгөний талаар өгүүлэх “АНХНЫ БАЯР” кино контентыг бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top