“Багабаян” цэргийн амралтын газарт тусгааралагдаж байсан энхийг сахиулагчид өнөөдөр (2021.12.07) гэртээ харилаа.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний гуравдугаар ээлжийн алба хаагчид 2021 оны арваннэдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн. Тэднийг ковидын улмаас УОК-ын шийдвэрийн дагуу 10 хоног тусгаарласан. Энэ хугацаанд тэднээс гурван удаагийн шинжилгээ өгч, халдвар илрээгүй учир өнөөдөр гэртээ харьжээ.
Сэтгэгдэл ( 0 )