Хятадын эдийн засгийн өсөлт дэлхий дахинд ашигтай

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

ОУВС-гийн ерөнхийлөгч Кристалина Георгиева “1+6” дугуй ширээний яриа хэлэлцээнд цахимаар оролцож үг хэллээ.

Георгиева хурлын үеэр дэлхийн хамтын ажиллагааны дөрвөн салбарын талаар санал болгож, улс орнууд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд илүү сайн хамтран ажиллахыг хүслээ. Үүнд: 2022 онд хүн амын 70%-ийг вакцинжуулах НҮБ-ын зорилтыг биелүүлэх. Олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө багасгах. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг цэвэршүүлэх түвшнийг аль болох түргэн биелүүлэх бөгөөд энэ зорилтыг дэмжих бодлогыг боловсруулах. Түүнчлэн хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтийн үйл явцыг дэмжих эдгээр болно.

Хятадын цаг уурын өөрчлөлтийн талаарх стратеги төлөвшиж байгаа нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна Хятад улс Африкт 10 тэрбум ам.долларын зээл авах тусгай эрх олгосон нь маш чухал ач холбогдолтой юм гэж Георгиева онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top