Балетын үндэсний сургуулийнхан "ҮНДЭСНИЙ УРАЛДААН"-д өнгөллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг "Монголын балетын үндэсний IV уралдаан" амжилттай болж өндөрлөлөө. 

Монголын балетын үндэсний сургуулийн авьяаслаг сурагчид уламжлалт уралдаанд дөрөв дэх удаагаа өндөр амжилттай оролцлоо.

Уралдааны багийн төрлийн "БАГА НАС"-ны ангилалд А.Лхагватуяа багшийн удирдсан сурагчид "Пахита" бүжгээр тэргүүлж, алтан медаль хүртсэн бол багш Ч.Ганчимэгийн удирдсан баг "Найз охид" бүжгээр  тусгай байр эзлэв.

Мөн "БЭЛТГЭЛ" ангилалд Ч.Ганчимэг багшийн удирдсан "Аннен Полька" бүжгээр мөнгөн медаль, "ӨСВӨР 1" ангилалд Ц.Жаргалан багшийн удирдсан баг  "Үнэт чулуунууд" бүжгээр алт, мөн түүний удирдсан өөр баг хүрэл медаль тус тус хүртлээ. 

Харин уралдааны гоцлол бүжгийн төрөлд авьяаслаг бяцхан бүжигчид дараах амжилтыг үзүүллээ. 

Бэлтгэл ангилал
 

  • "Дунд шат-1" ангийн сурагч Х.Тэгшжаргал хүрэл медаль,
  • "Дунд шат-2" ангийн сурагч Т. Есүй тусгай байр,

Өсвөр 1 ангилал
 

  • "Дунд шат 2" ангийн сурагч Г.София алтан медаль,
  • "Дунд шат 2" ангийн сурагч Б.Эмүжин мөнгөн медаль, И.Ундрам хүрэл медаль хүртэж, Н.Аззаяа, Т.Есүй, О.Ариунбилэг нар тусгай байр эзэллээ. 

Монголын балетын үндэсний уралдаан нь сонгодог урлагийг сонирхон хичээллэдэг монгол хүүхэд, багачуудын балетаар хичээллэх хүсэл эрмэлзлийг урамшуулах, хөгжин дэвших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж, сургалтын байгууллагуудын холбоо харилцааг дэмжих үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж ирсэн "Монголын балетын хөгжил сан"-гийн нэр хүндтэй төслийн нэг юм. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mm(64.119.22.59) 2021 оны 12 сарын 13

Gogo alnuud bn daaa fresh pussy

2  |  1
Top