Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товложээ.
Тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )