Ачааны автомашин мөргөлдөж, хоёр хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Автомашины ослын улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэх газар автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн шөнө Онцгой байдлын газарт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй Цагаан-Уул сумын харьяат/, О /25 настай, эрэгтэй Бүрэнтогтох сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, нас барсан байсныг онцгойгийн алба хаагчид, 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top