ДЭЛХИЙ ДАХИНД: 57 улс оронд ОМИКРОН омог илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

ДЭМБ цар тахлын талаарх долоо хоног тутмын тайланг нийтэлжээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар цар тахлын халдвараар оношлогдсон тохиолдол 4 сая 100 мянга гаруй бүртгэгдэж, шинээр нас барсан тохиолдол 52 мянгаас давжээ.

Уг тайланд, одоогоор 57 улс орон, бүс нутагт Омикерон омогийн халдвар илэрсэн бол ихэнх тохиолдол нь аялал жуулчлалтай холбоотой юм байна. Сүүлийн 60 хоногт цуглуулсан 899 мянга 935 вирусийн генений дарааллын дээжээс 99,8% нь Дельта омог, 0,1% нь Омикирон омог, нийт 713 сорьцыг эзэлж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, одоогоор олон улс орнууд, ялангуяа Европ, Америкт тархсан омог нь Дельта омог хэвээр байна, харин Омикерон омгийн дэлхий нийтэд үзүүлэх сөрөг нөлөөг хараахан тодорхойлж чадахгүй байна гэж тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top