Эрээний хил өнөөдөр нээгдэнэ гэж Гадаад харилцааны дэд сайд Мөнхжин мэдэгдсэн. Ингэхдээ ачаатай гацсан 150 автомашиныг эхний ээлжинд Монгол руу гаргана гэж мэдэгдэж байсан ч ачаагүй автомашинууд хилийн 0 цэг рүү орж байна.
Тодруулбал, хил хаагдахаас өмнө 20 автомашин Монголоос гарч, тэндээ ачаагаа буулгаад гацсан аж. Тус машинд ачаа ачихгүй, хоосон гаргах шаардлагыг Хятадын тал тавьжээ. Учир нь тэд цаашаа орвол халдвар хамгаалал зөрчигдөнө гэж үзэж, Хятадын тал зөвшөөрөөгүй. Ачаагүй 20 автомашин гарсны дараа ачаатай 150 автомашин ээлж дарааллаар Монгол руу орж ирэх нь.
Энэ бүх процесс дууссаны дараа өдөрт 50 чингэлэг ачаа хуваарийн дагуу явах аж.
Сэтгэгдэл ( 0 )