О.Хулан эмэгтэй тамирчдыг дэмжих ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

“Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих Women Athletes Business Network хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг “Токио-2020” олимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчдад энэ мэдээлэл, боломжийг танилцуулж тамирчдын анкетийг илгээсэн бөгөөд хөтөлбөрт О.Хулан тэнцсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь 2022 оны 1-11-р сар хүртэл арван сарын турш үргэлжлэх бөгөөд тамирчид спортын замналаа өндөрлүүлсний дараа бизнесийн салбарт амжилттай хөл тавихад туслах зорилготой.
 

Хөтөлбөрийн хүрээнд тухайн тамирчны бизнесийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, энэ салбарын нэр алдартай хүмүүсийн хүрээлэлд орох үүд хаалгыг нээх, цаашдын карьераа төлөвлөх, амьдрал дээр тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зэрэг олон төрлийн сургалт, хичээлд хамрагдана.

Улмаар хөтөлбөрт хамрагдсан тамирчид гуравдугаар сард АНУ дахь Nike компанийн байранд зочилж, эмэгтэй тамирчдын бизнесийн сүлжээ уулзалтад оролцох юм.

О.Хулангийн хувьд Австралид суралцаж байсан, англи хэлний өндөр мэдлэгтэй нь энэхүү хөтөлбөрт тэнцэхэд нөлөөлжээ. МҮОХ-ны зүгээс эмэгтэй тамирчдаа тус хөтөлбөрт тогтмол хамруулахыг зорьж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.68.181) 2021 оны 12 сарын 11

chi boobo ided uchrla ided 1 uheere za.ogooj boobo ideed uheere de uchrlaa.

0  |  0
Top