Хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах сургалтад хамрууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 11

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг дахь Ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад мэдлэг олгох сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад бага насны 250 гаруй сурагч хамрагдсан бөгөөд сургалтыг тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар явуулжээ. Тухайлбал, “Миний биеийн хувийн хэсэг”, “Миний бие бол миний л бие”, “Хүүхдийн тусламжийн дугаар 108” зэрэг сэдвээр бэлтгэсэн дүрс бичлэгүүдийг үзүүлж, хүүхдүүд өөрийгөө болон найз нөхдөө хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах аргад суралцсан нь онцлог болжээ. Мөн “Хүчирхэг охид” гар утасны аппликешин татах зааврыг танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top