“Рио Тинто” 34 хувьд ногдох өрийг 100% тэглэж, Дубайн төлөвлөгөөг цуцлахыг ЗӨВШӨӨРЧЭЭ

2021 оны 12 сарын 13

Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  УИХ-ын Түр хорооны гишүүд, Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж байна. /2021.12.13/

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч талуудтай 2021 оны оны дөрөвдүгээр сараас эхэлсэн албан ёсны хэлэлцээний үр дүн гарч буйг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс" компанийн удирдлагуудаас өнөөдөр захидал ирүүлснийг хэлж, сүүлийн 12 жил яригдсан асуудлууд дээр хөрөнгө оруулагчид буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрлээ гэв.

“Рио Тинто” энэ удаагийн захидалдаа  5 асуудал, арга хэмжээний талаар тусгажээ.

 

Тухайлбал:

 

  • Нэгт, Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр  22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.

 

  • Хоёрт, 2015 онд баталсан Далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна.

 

  • Гуравт, Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх.

 

  • Дөрөвт, Далд уурхайн үйл ажиллагааг  2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.

 

  • Тавт, Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллах  талаараа захидалд тусгажээ.

УИХ-ын Түр хорооны гишүүн С.Даваасүрэн энэ үеэр хэлэхдээ “Монголчууд олон жил Оюутолгойн асуудлаар маргалдсан.  Үр дүн гардаг юм байна.  Энэ үр дүнд хүрэхэд УИХ, Засгийн газар бүгдээрээ  нэг талд байсанд л гол ач холбогдол байсан” гэлээ.

Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мөн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Рио Тинто”-гоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан захидал ирүүллээ. Өмнө нь тус компаниас Ажлын хэсэгт өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Ажлын хэсгийн саналыг хүлээн авч, 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн гэрээг цуцалж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, урт хугацаанд тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулан ажиллана” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төсөл(94.214.181.162) 2021 оны 12 сарын 15

Попын хаад шүү дээ энэ хэд маань. Төсөл гацааж байснаас хөдөлгөж байсныг нь санаагүй юм.

0  |  0
O(66.181.183.28) 2021 оны 12 сарын 13

Ed nar gereegee sain guitsed uzsen baisan gedeg ni ergelzeetei. Ene bol anxnii baiguulsan gereenii daguu l yavj baigaa daa. Gereeniix ni neg xusnegt online news deer yavaad baisan. Mongoliin tald jil bur ugux mungun dung jil bureer gargasan baisan daa. Tatvar xuraamjuudaas gadna.

0  |  0
Nabi (172.58.220.0) 2021 оны 12 сарын 13

Aminaas ch unetei undni tsever usnaasaa salmaargui baina!!!

1  |  0
Nabi (172.58.220.0) 2021 оны 12 сарын 13

Ene bol neg ih bayarlaad baih suidtei um bish gol ni Oiu tolgoin undsen gereeg oorcloogji tsagt dahiad l or uusne! Dubain geree bol oilgomjtoi tsutslagdah l baisan! Ene ni zugeer tur zuuriin gal namdaasan I’m bolj! Gol ni undsen gereeg oorchilj ooriinhoo baylagaan unelej baylagaaraan horongo oruulj baigaagaa batalgaajuulj ashgaa tentsuu buiu 51/49 bolgoh estoi! Hoerdoh zailashgui shiideh asuudal US ! Gunii us ashiglahig burmoson zogsooj gol, mornii usnaas salaalj tataj ashiglah getee hiih ni amin chuhal zailshgui shaardlagatai jail!! Ene tosloos ashig olj giiguuldeggui um bol nemj aminaas

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 12 сарын 13

xujaad zarnaa gesen ug

0  |  0
Зочин(64.119.27.142) 2021 оны 12 сарын 13

Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.

0  |  0
Иргэн(59.153.86.58) 2021 оны 12 сарын 13

Яг хийчлээ гэсний дараа үнэмшье хулхидаж байгаач юм билүү нохдууд нэр хүндээ өөрсдөө алдсан шүүдээ

0  |  0
zochin(66.181.184.27) 2021 оны 12 сарын 13

tuba nepal tooj hidegui uuchure mal shigel abal hulzengu dbataj hiigel horodj uheel. tuba nepla boolo bolid ogoo alilaaha.

0  |  0
zochin(66.181.184.27) 2021 оны 12 сарын 13

chi haral daa mongol usl yaamr muhai ugegui yaduu dlehin naad zahina frik ideg hol abj idhed l shuuh geel.yu bee. chini bol zayand mongol chiggis mongol toororgui. chiggis mongol uuchure hideg suudga bol bool bihsee. chi huuraha bolid ogoo. mongold zerelg capitalismel zohinoo.

0  |  0
Иргэн(64.119.19.114) 2021 оны 12 сарын 13

Монголчуудын сонголт мэргэн байсны үр дүн бөгөөд энэ засгийн газар их хурлын ажлын хэсэгт орсон зарим гишүүд болон онцгойлон хэлэхэд eрөнхий сайд болон Даваасүрэн Болорчулуун мөн ЗГ ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байсан Солонго гээд олон хүний оюун ухаан монголоо гэсэн чин сэтгэлийн ачаар 10 гаруй жил маргасан ажлын сайн эхлэл тавигдлаа.Нөгөа Төлөөлөн удирдах зөвлөлийн сахалтай ярвайсан хүн хэн билээ дээ тэр нөхөр ямар үүрэг рольтой байсан бол.Нөгөө Сайханбалаг бас алсаас мэдэгдэл гаргах байх даа. Өвлийн хүйтэнд зарим хүмүүсийн шээс гоожоод балрах байх вий\n\n

1  |  1
zochin(66.181.184.27) 2021 оны 12 сарын 13

end mongolchuda erleg tsalin bu unetei tsaatai deremdej lombard ogol mongo bulaaj idele.bool shigel.end tegebel hong kong shigel zerleg capital usl oorn bolgoh hergeti. huni yumig bol zuger zododl bi naiz bi tanil geel bulaaj abaal neg tuba nepla uuucure boo said gejuu.

0  |  0
zochin(66.181.184.27) 2021 оны 12 сарын 13

chi odo y bee umhi nepald tuba abj ogoh geel rio tinto sabraa tatad uhed dalad orod ogdoh doo. uhee za umhi zonogo uhel dee. umhi hujaginbaauhedeh.aial shuu ingej ailgal geree abdin gel.chi 70 terbun geree daah u iljigee. iimel baidga da amongol uurelsen hubalz ih znatai bas derengui huni yum bulaaj ideel. jag hong kong shigel zerleg baigah heregtei.

0  |  0
сонгогч(202.9.46.134) 2021 оны 12 сарын 13

ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗГ – ГУРАВ НЭГ ТОЛГОЙТОЙ, НЭГ АМТАЙ БАЙЖ ЧАДСАНЫ ҮР ДҮН ГАРЛАА. МОНГОЛЧУУД 2020 ОНЫ УИХ, 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗӨВ СОНГОЛТ ХИЙСЭН НЬ ЭНЭ ЖИШЭЭГЭЭР БАТЛАГДЛАА. МОНГОЛЫН ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ, УРВАГЧИД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ. ОДОО ТЭДЭНД ШИЙТГЭЛИЙГ НЬ ӨГӨХ ЦАГ БОЛСОН. ХЭРЭВ АН ЗАСАГТ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ИЙМ ҮР ДҮН ГАРАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

2  |  0
Ganshaa Enkhbold(66.181.161.29) 2021 оны 12 сарын 13

Монголын банкаар бүх данс тооцоо орлого зарлага гүйлгээ хийгдэхгүй бол балансаа ёстой нэг будилуулна. Нөгөө дансны аргаар гэдэг шиг.

3  |  0
1(119.40.103.6) 2021 оны 12 сарын 14

Оюун-Эрдэнэ чи ОНЦ

2  |  0
Иргэн(202.9.46.134) 2021 оны 12 сарын 14

ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ ОДОО ШИНЭ ГЭРЭЭ ХИЙНЭ , НААДУУЛ ЧИНЬ БАС ЯМАР ЗАВААН БУЛХАЙТАЙ ЛУЙВАР ХИЙХ БОЛ ДОО. ЗҮГЭЭР НЭГ БУУГААД ӨГЧИХ ХҮМҮҮС БИШ ДЭЭ. БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ

4  |  1
Mөнх(66.181.161.122) 2021 оны 12 сарын 13

Баярлалаа

2  |  0
Зочин(103.57.94.159) 2021 оны 12 сарын 13

Маш их баярлалаа ЕС өө. Эх орон ард түмэндээ агуу бэлэг барилаа шүү дээ.

4  |  0
Ард(202.126.89.245) 2021 оны 12 сарын 13

Оюун-Эрдэнийн засгийн газар ард түмэндээ маш том ажил хийж өглөө. Баярлалаа

5  |  0
zochin(66.181.187.162) 2021 оны 12 сарын 13

hoobon chuluun ulzere nastai oboo min hertsgii tamlaj alaad.

0  |  0
zochin(66.181.187.162) 2021 оны 12 сарын 13

hoobon chuluun ulzere nastai oboo min hertsgii tamlaj alaad.

0  |  0
zochin(66.181.187.162) 2021 оны 12 сарын 13

hoobon geed rekt shoornd udaan hiiged suulagd ged garj ired uzlere radio stanzar zoodj alad.

0  |  0
зочин (202.9.46.134) 2021 оны 12 сарын 13

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ЗАСГИЙН ГАЗАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

6  |  0
Top