Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг, Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2021" Тэргүүн дээд шагналын эздийг өнөөдөр /2021.12.13/ тодрууллаа.
Тус наадмын ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧНААР Ц.ЦОГТБААТАР шалгарлаа.
-“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар санал асуулгад тэргүүлж, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчны “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо. Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.
Сэтгэгдэл ( 0 )