БӨРТЭ ЧОНО 2021 | Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин М.Уранцэцэг

2021 оны 12 сарын 13

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг,  Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2021" Тэргүүн дээд шагналын эздийг өнөөдөр /2021.12.13/ тодрууллаа.

Тус наадмын ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧНААР М.УРАНЦЭЦЭГ шалгарлаа.

-Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байлаа. Тэрбээр  зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top