Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр Ши Жиньпин дарга болон Путин ерөнхийлөгч нар /2021.12.15/-нд цахим уулзалт хийх болно. Тус уулзалт нь Хятад, Оросын "мөр мөрөө түшилцсэн" стратегийн түншлэлийн харилцаа болон иж бүрэн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, уулзалтын үеэр хоёр орны тэргүүн нар Хятад, Оросын 2021 он дахь харилцаа болон олон салбар дахь хамтын ажиллагааны амжилт ололтыг дүгнэж, хоёр талын харилцааны ирэх оны хөгжлийн талаар чиглэл өгч, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцох болно гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )