Төв аймгийн шүүхийн байрнаас оргосон ЯЛТНЫГ СААТУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүхийн байрнаас ялтан оргосныг албаныхан саатууллаа.

Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд байр шүүхийн байрнаас, шүүх хуралд оролцохоор ирсэн ялтан оргосон байна. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон аймгийн цагдаагийн газраас ялтныг шуурхай эрэн сурвалжилж, ... орон сууцны хотхоноос олж саатуулсан байна.

Дээрх ялтан нь эрүүгийн хэргээр шүүхээс ял авсан 37 настай А гэгч байсан бөгөөд түүний оргон зайлсан үйлдэлд дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шударга иргэн(103.11.195.34) 2021 оны 12 сарын 14

Оргодлийг оргуулсан хуяг шоронгийн даргыг шийтгэх ёстой.

0  |  0
Top