Энэ сарын 9-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд оршин суух 45 настай эрэгтэй малдаа яваад сураггүй болоод байсан юм.
Улмаар аймгийн онцгой байдлын албанаас эрэн хайх ажиллагаа явуулж байсан бөгөөд эрлийн ажил гурав хоног үргэлжилсний эцэст өчигдөр сураггүй болсон иргэний цогцос олджээ.
Урьдчилсан дүгнэлтээр түүнийг осгож нас барсан гэж дүгнэсэн бөгөөд хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )