Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгалан нарын гэм бурууг өнөөдөр /2021.12.14/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч хурал хойшиллоо.
Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2021.12.14/ товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлснийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Д.Кёкүшюзанбатбаяр нарын 30 хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэргийг сануулбал, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон билээ.
Сэтгэгдэл ( 9 )
Mongotei humusin shuh hural yamar neg shaltganar hoishlod l bdag.mongogui humusin shuh hural mash hurdan shidegddeg.onogin mongolin nigmin nur tsarai im bolchihson
Ene zawaan 2 ig sain shalgaa aygui bol ene baysgalan zaliaa gargana shu bayjij duusj bga 2 dandaa huuli bus yum hiine sain shalga shuugchdg harjil baiya
novshnuudiig harahaar baas hvreh yum
Энэ 2 новшийг хурдан шүүж зохих ялын эдлүүлэх хэрэгтэй хамгийн шуналтай хүмүүс ханаж цадахаа мэдэхгүй үхэхдээ авч үхэх биш
Mgl uls.n huulia gej sunvul tna ... shuugch naraa gej uurduusu icheech naad batbayar avgai taiga yuch hiih.s buthahgui bolthon uls hezee neg thagt hiisen uilee edleh n todorhoi ⁉️ asuudal ayul n Mgl uls.n huulind bna da
Чмиэдцэеэ агуу дуучин гомдоосон өөдгүй гарын хүүхэд баясгалан өөдгүй л байж таараа
dood taliin zurag bol ali hediin yaltan turhunduu orchihson zurag bna daa...
маргааш хөөн хэлэлцэх хугацаа нь дууснааа.Манай хууль ийм л байнадаа
ЭРДЭНЭТИЙН отгонбилэг агсанаас хэдийг салгаж чадсан нь мэдэгдээгүй.. 10$ сая гэж яригддаг шүү !!!!