Хохирогчийн өмгөөлөгчийн хурал давхардсан тул шүүх хурлыг хойшлуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2021.12.14/ товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлснийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top