Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар ГАНЦААРЧИЛЖ уулзана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.12.15/ тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордоод байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал ирэх баасан /2021.12.17/ гараг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэхүү айлчлал нь төрийн тэргүүн болсноос хойш ОХУ-д хийж байгаа анхны айчлал юм. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус улсад айлчилж байсан билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийгдэж байгаагаарай онцлогтой юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2021 оны 12 сарын 15

xol nutsgen bichig useggyi obchind barigdsan ylsyg odii zeregtei bolgoson aguu Oros yn ard tumen shuu

0  |  2
S(97.126.83.250) 2021 оны 12 сарын 16

Ireed Stalintai uulzlaa geh biz..

1  |  0
зочин(192.82.73.89) 2021 оны 12 сарын 15

Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.

1  |  1
онго(59.153.113.186) 2021 оны 12 сарын 16

Хоосон толгойт

2  |  1
Top