МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батгэрэл сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2021.12.15/ болж, 2019-2021 оны тайлангаа хэлэлцэж, санал солилцлоо. Мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, "Улаанбаатар-2022” Гранд Слам тэмцээний зохион байгуулах хороог байгуулах, Монголын жүдо бөхийн холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтийг хийн баталлаа. Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоо бүтэц зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд 2022 оны зургадугаар сарын 27-нд ээлжит их хурлаа товлосон байна.

Мөн энэ өдөр Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэнг тус тус томилсон байна.

Батцэцэгийн Батгэрэл нь 1989.04.21-нд Улаанбаатар хотноо төрсөн. 2004 оноос жүдо бөхийн спортоор барилдаж эхэлсэн. 2011-2017 онуудад шигшээ багийн тамирчин, 2017-2019 онуудад Хонгконгын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 2019 оноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top