Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Тэрбээр өнөөдөр орон нутгийн цагаар 15:30 цагт Москва хотын "Внуково" олон улсын онгоцны буудалд хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авч, хүндэт харуулууд хүндэтгэл үзүүлэн, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Айлчлалын үеэр төрийн дээд түвшний уулзалтууд төлөвлөгдсөн бөгөөд маргааш буюу 12 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кремлийн ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргахаар төлөвлөөд байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгэмийн дарга С.Одонтуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд, холбогдох сайд, албаны төлөөлөгчид багтаж байна.
Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацааны анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог болж буй бөгөөд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж буй гэдгээрээ “түүхэн” хэмээн тодотгогдож байна.
Айлчлалын үр дүнд хоёр орны улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа дараагийн шатанд хүргэн, өргөжүүлэх олон чухал яриа хэлэлцээ өрнөх хүлээлттэй байгаа ба зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөгдөөд байна.
Сэтгэгдэл ( 17 )
манай ерөнхийлөгчийн нэр хүнд шалаар нэг бололтой путин яагаад урьсан зочноо үүднээсээ угтаж авдаггүй бил ээ яг урьсан юм уу
Сошиалаар Внуковог буруу бичлээ гээд бөөн юм болсон гялс засчээ ккккк!!!!!
Внуково гээд өөрөө очсон нисэх буудлаа зөв бичиж чадахгүй юм даа манай сэтгүүлчид!!! Мэдлэг боловсрол маш муу!!!
эдний сэтгүүлч нь очсон нисэх онгоцны буудлаа зөв бичих хэлний мэдлэг боловсрол байхгүй л дээ. Сошиал бөөн юм болж байж тэрийгээ заслаа. Нэг иймэрхүү сэтгүүлч нэртэй хүмүүс!!!!!
olon ulsd togtson dvrem bii. tom ornuud jijeg ulsiig bol yg ingej ugtjaj abdag. hvrelsvh amerikd ochivol bas yg ingej ugtanaa. chi baiden oroo ongotsonii buudal deer hvleegeed zogsoj bna gej bodoj bn uu. orosd baiden irsen ch putin tosoj abahgui zaa. iim baidag es juram dvrem chin za.
Эгийн голын усан цахилгаан станц?
Яагаад дэд сайд угтаж байгаа юм бол?
Женко Орос орох гэж маш их хөөцөлдөөд, даан ч Путин хүлээж аваагүй дээ хөөрхий,
Маш сайн хүндэтгэлтэй хүлээж авч бн .
bue xaa tegsh saixan eronxuulogch shuu
БАТТУЛГА НҮҮРС ГАЦААСАН ОРОСОД ҮЙЛЧИЛСЭН ҮХЭЭРЭЙ ЧИ
Оюутолгойгоо тавьж туухыг юман чинээ тоохгүй тэнэж явдаг, яамаар ч юм бэ дээ энэ новшнуудыг
эг уцс барина шүү .
Дэл сайдаа тосоод ир гэждээ путлер
Путин яг урьсан юм болуу даа\n
Wooow cool
Манай ерөнхийлөгчийн үнэ хүнд хэр байгаа юм бол