Мянга мянган залуусыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хөлбөмбөг хэмээх агуу спортод дурлуулсан хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ. Тэрээр БНСУ-д эмчлүүлж байсан аж.
Монголын хөлбөмбөгийн спортын салшгүй нэгэн хэсэг байсан тэрээр 2006 оноос эхлэн хөлбөмбөгийн тайлбарлагчаар ажиллаж, TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байсан юм.
“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гомдох биз дээ” гэх мэт тайлбарлаж буй тоглолт бүрээ өөрийн эшлэлээр чимдэг байсан түүнийг Монголын ард түмэн үүрд дурсан санах болно.
Түүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл ( 5 )
тайлбарлахыг нь сонссоор бгаад хөл бөмбөг үзэх дуртай болсон шүү.ингэж хөтөлж тайлбарладаг хүн хэн юм бол гээд анх харж билээ..их харамсалтай юм.тайван нойрсдоо
Ум ма ни бад мэ хум
Zaluu hun bizde. 50 hursnuu .yamr ert. Haramsaltai
Их онцгүй юм болжээ.
Ёстой гэнэт юмаа, гүн эмгэнэл илэрхийлье, сайн төрлийг олох болтугай!