Алдарт дасгалжуулагч Ж.Тедеев Монголд зочилно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Улаанбаатар хотын засаг дарга, чөлөөт бөхийн нэртэй тамирчдын нэг Д.Сумьяабазар өөрийн жингийн өрсөлдөгчийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөжээ.

Түүний хувийн болон Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд зочлон ирэх гэж байна.
 


ОХУ бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг ундаргатай билээ.

Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европийн бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ.

Цорын ганц удаа 2017 оны ДАШТ-д АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг хүн юм.

Айлчлалын үеэр тэрбээр “Парис-2024” олимпод хэрхэн хамтарч бэлтгэх талаар ярих бололтой.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 17

Энэ их дээрэнгуй, манайхныг дандаа доош хийж байдаг гарыг урьж ируулэх ямар хэрэг байна, хаа газрын бехчууд будуулэгээрээ алдартай, тэдний тод жишээ нь энэ иван яалт ч угуй мен

0  |  0
Зочин(66.181.191.76) 2021 оны 12 сарын 16

Энэ нөхөр монголчуудыг байнга доромжилдог.

0  |  0
түүх(202.179.25.185) 2021 оны 12 сарын 16

Оросоос сурах юм байхгүй гэж манай нэг алдартай хдасгалжуулагч хэлсэн дээ, өөрсдөө хичээ

0  |  0
Toogii(64.119.31.186) 2021 оны 12 сарын 16

Mongol gj uy um be, mongol buhchuud gj hen um be tanihgui duulaagui gj bsan ugiig n iim amarhan martav u.\n

0  |  0
Top