"Цөмөөхэй" балетын хэвлэлийн бага хурал өнөөдөр (2021.12.16) болж, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д. Алтанхуяг мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд УДБЭТ-ын гоцлоочид болох Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч О.Анужин, Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд, М.Нандинцэцэг, Д.Нацагдорж, А.Тэмүүлэн нар оролцлоо.
Уран бүтээлчид цар тахлын үед "Цөмөөхэй" балетыг тоглож, уламжлал ёсоор үзэгч олонд хүргэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, үзэгчид болон оролцогчдын аюулгүй байдлыг ханган, нийт таван өдрийн тоглолт зохион байгуулахыг мэдэгдлээ.
Энэ жилийн тоглолтууд энэ бямба гарагт буюу арванхоёрдугаар сарын 18-нд 17:00 цагийн тоглолтоор эхэлнэ.
Арванхоёрдугаар сарын 18, 25, 26-ны өдрүүдийн тасалбар дууссан тул та бүхэн 19-ний 17:00 цаг, 24-ний 19:00 цагийн тасалбарыг захиалах боломж үлджээ.
Цөөн тооны тасалбарыг 77070808 дугаарт холбогдон захиална уу.
Сануулахад, цар тахалтай холбогдуулан бүх үзэгчдээс коронавирусний эсрэг вакцины 3-р тун хийлгүүлсэн гэрчилгээ, эсвэл 24 цагийн дотор өгсөн ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг Засгийн газрын зааврын дагуу үзэж, танхимд оруулах аж. Мөн УДБЭТ-ын хүлээн авах танхимд эртлэн ирж, түргэвчилсэн шинжилгээ өгснөөр тоглолтоо үзэх боломжтой болно.
12 болон дээш насны хүүхдүүд вакцины 2-р тунгийн гэрчилгээг шалгуулан тоглолтыг үзэх бөгөөд 12 нас хүрээгүй, вакцинд хамрагдаагүй хүүхэд багачууд энэ жилийн тоглолтыг хараахан үзэх боломжгүйг анхаарна уу.
Сэтгэгдэл ( 0 )