Дөрвөн жилийн ял сонссон Э.Бат-Үүл ДАВЖ ЗААЛДАХАА мэдэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Шүүхээс өнөөдөр /2021.12.16/ Хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргалаа. Харин түүний хүү Б.Чулуудайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 15 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна.

Тэгвэл шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хорих анги руу ачсан бол түүний хүү Б.Чулуудай олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Хийгээгүй, огт оролцоогүй хэргийнх нь төлөө, өөрөө ч мэдээгүй байсан хэргийн төлөө Улаанбаатар хот, нийслэлийн удирдлагууд нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлнэ, дөрвөн жилээр ял өгнө гэж яллачихлаа. Бид хоёр анх цуг ялласан. Гэхдээ шүүх миний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Би гэхдээ аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна" гэв.

Түүнчлэн "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. Яг үнэндээ энэ хэргийг мэдээгүй байсан. Шүүх өөрийнхөө хэмжээнд ял оноолоо. Гэхдээ энэ бол шударга бус, бид тэмцэх болно. Бид давж заалдана" хэмээн ярилаа.

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүгээрээ дамжуулж, олон нийтэд үг дайсан байна. Тэрбээр "Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилалын төлөө тэмцэнэ" гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(192.82.89.223) 2021 оны 12 сарын 16

АН -ыг татан буулгах хэрэгтэй. Энэ намд луйварчид, шоронгийнхон дүүрлээ. Баярцогт, Бат-Үүл, Энхсайхан гээд шоронгийнхоос гадна гадаадад зугтсан Сайханбилэг, прокурор рекетчин Дорлигжав, хонгилын эзэн Элбэгдорж нарын өмнөөс АН-ыг татан буулгах ёстой. Луйварчид ардчилал ярих эрхгүй.

2  |  0
ub irged(66.181.160.115) 2021 оны 12 сарын 16

NOVSHIIN HULGAICH ZUNUG YALAA EDEL. HARIN CH BAGA BNA

1  |  0
zindaa(192.82.76.162) 2021 оны 12 сарын 16

ХӨГИЙН ХУЛГАЙЧ!!!

2  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 12 сарын 16

Хөөрхий дөө настай амьтныг яахнав дээ.Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгээр хүнийг яллаж болдог болсон юм уу.

0  |  4
Top