Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Задгай” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т /Ө-45°22’48.0” У-102°25’12.0”/ өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 22:13 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сүүлийн 1 жил монголын газар нутаг дээр маш их газар хөдлөлт болж байна. Гамшгийн албанаас ард иргэддээ сэрэмжлүүлэг сайн өгч байвал зүгээр байдаг. Гэтэл манайхан бас буруугаар ойлгодог. Гэнэтийн томоохон газар хөдлөлт болоход хаана хаанаа ямар ч бэлтгэл байна. Энэ их жижиг хөдлөлтүүд томоохон хүчтэй хөдлөлт болно гэдгийг урьдчилан анхааруулаад байгаа гэсэн үг. Гэвч шинжлэх ухааны талаасаа газар хөдлөлт хэзээ хаана хэр хэмжээтэй болохыг хэзээ ч урьдчилан мэдэх боломжгүй!!!!