Лаша Талахадзе хамгийн хүнд жинтэй туйванг өргөж, ДЭЭД АМЖИЛТ тогтоов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Манай гарагийн хамгийн хүчтэй хүн болох Гүржийн тамирчин Лаша Талахадзе хүндийг өргөлтийн спортын хамгийн хүнд жинтэй туйванг өргөж, дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

Тэрбээр Ташкентад болж байгаа хүндийг өргөлтийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +109 кг-ын жинд Токиогийн олимпод тогтоосон амжилтаа шинэчилсэн байна.

Л.Талахадзе Токиод огцомоор 223 кг, түлхэлттэй 265 кг, нийлбэрээр 488 кг-ыг өргөж олимпын аварга болсон билээ. Өнөөдөр Лаша огцом өргөлтийн гурван оролдлогоор 210, 218, 225 кг-ыг, түлхэлттэйгээр 247, 257, 267 кг-ыг тус өргөлөө. Ингэснээр огцом, түлхэлттэй өргөлтөд дэлхийн дээд амжилтыг хоёр кг-аар, нийлбэрээр 492-ыг өргөж, нийлбэр дүнг дөрвөн кг-аар ахиулжээ.

Л.Талахдзе 2016 оны Рио, 2021 оны Токиогийн олимпод түрүүлсэн. Мөн 2015, 2017, 2018, 2019 оны ДАШТ-ий алтан медальтай. Европын таван удаагийн аварга. Лаша тамирчныхаа замналд насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн дээд амжилтыг 26 удаа шинэчлээд байна.

М.Тилегин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(103.26.193.127) 2021 оны 12 сарын 18

Энэ лаша бол тасарсан араатан аав нь дасгалжуулагч хиидэг

0  |  0
рррррр(192.82.70.110) 2021 оны 12 сарын 18

мэдрэл муутай шаар байна энэ гүрж чинь

1  |  0
Top