Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн аварга М.Анхцэцэгт БАЯР ХҮРГЭЛЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн шинэхэн Дэлхийн аварга "Эрхэт Монгол" группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгтэй утсаар холбогдож, Гавьяат тамирчин М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Токиогийн олимпын наадам, үргэлжлүүлээд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэн дэх анхны Дэлхийн аварга тамирчин болж, их спортын арвин түүхэнд тэмдэглэгдэх амжилт үзүүлсэнд баяр хүргэлээ. 

Ерөнхийлөгч "М.Анхцэцэгтээ баяр хүргэе. Монголынхоо ард түмнийг баярлуулж, бахархуулж чадлаа. Монголынхоо нийт ард түмний өмнөөс баяр хүргэе. Багш, дасгалжуулагч, хамт яваа тамирчин, хүндийг өргөлтийн спортын хамт олонд нь баяр хүргэе. Эх орондоо сайн яваад хүрээрэй. Би ОХУ-д албан ёсны айлчлалаар явж байгаа юм. Айлчлал амжилттай болж өндөрлөөд, Монголынхоо Элчин сайдын яаман дээр ирээд байна. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд яваа бүх хүмүүс маань мөн тамирчин, дасгалжуулагч хоёртоо баяр хүргэж байна. Амжилтаа ахиулж, олимпын аварга болохыг ерөөе. Монгол эмэгтэй хүний гайхалтай тэсвэр, тэвчээрийг дэлхийд харуулж чадсан охиноороо Монголын ард түмэн бахархаж байна" хэмээлээ. 
 

ДЭЛХИЙН АВАРГА М.АНХЦЭЦЭГИЙН АМЖИЛТУУД
 

  • Залуучуудын ААШТ-ий хошой алт
  • Залуучуудын ДАШТ-ий алт
  • Насанд хүрэгчдийн ААШТ-ий алт
  • Азийн танхимын болон тулааны спортын наадмын алт
  • Дэлхийн цомын тэмцээний алт
  • Оюутны ДАШТ-ий алт
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл (2017)
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл (2019)
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө (2021)
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө (2021)
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт (2021)
  • Рио-2016 олимп, 8-р байр
  • Токио-2020 олимп, 4-р байр

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2021 оны 12 сарын 18

MONGOLCHUUD AA ELDVEER BUU YRI...ENE OHINIIG ZUGEER L HAIRLA... BOLOOSHDEE... TUR YU UGUH UU UURUUL MEDEG ...GAGTCHUU HUNII HUDULMURIIG L HEREGTEI TCAGT N UNEL..SAINIIG L ERUUE......

0  |  0
Зочин(192.82.73.146) 2021 оны 12 сарын 18

Монгол болон Дэлхийн аваргын бахдам амжилт гаргасан Анхцэцэгтээ бахархлын халуун мэндийг хүргэж дараачийн аваргын амжилт хүсье. Бидний бахархал.

0  |  0
Уншигч(139.5.218.221) 2021 оны 12 сарын 18

Баярлалаа чамд, улам их амжилт хүсье

0  |  0
Зочин(66.181.161.120) 2021 оны 12 сарын 18

Анхцэцэг Содномпэлжээ 2с янзын2 амжилтууд гарна даа.

0  |  0
Зочин (66.181.184.105) 2021 оны 12 сарын 18

Баяр хүргэе. Эмэгтэй болохоор нэр алдар , гавьяа шагналд бялуурч ЭГО гоор биеэ чимэхгүй байх аа. Эрэгтэй байсан бол битгий Түвшинбаяр болчихоорой л гэх байлаа.

0  |  0
хэцүү (66.181.166.134) 2021 оны 12 сарын 19

Олимпын аварга болох боломжгүй. Токиогийн олимпын аварга Хятадын тамирчин 270 кг-ийг өргөсөн. Анхцэцэг хүрэл медаль авах хэрэгтэй.

0  |  2
zochin(73.111.180.213) 2021 оны 12 сарын 18

yagaach ugui xodolmoriin baatar ogob exleed olimpiin avraga bolgo

0  |  0
Top