Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.17/ өндөрлөж байна.
Шадар сайд С.Амарсайхан айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд бүх салбарын үйл ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх тал дээр хоёр тал харилцан ярилцаж, шинэ хамтын ажиллагааны зарчмыг тохирлоо. Цаашдаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хил гаалийн гээд бүхий л салбарт иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн ажил хэрэгч айлчлал боллоо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд харилцан тохирсон гурван улсыг дамнасан хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Газпром” компанийн удирдлагуудтай уулзлаа. “Газпром” компанийн удирдлагуудын ярьснаар техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хийгдэж дууссан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө дуусгаж хүлээлгэж өгнө гэсний дагуу дуусгалаа” гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан мөн монгол иргэдээ ОХУ-д дадлагажуулах, мэргэжилтэн, багш нарыг урьж аваачиж бэлтгэх асуудал байгааг хэллээ. Оросын тал Засгийн газар хооронд хамтарч, Хятадын талтай ярьж, гэрээ хэлэлцээрийн төслийг гурвалсан байдлаар хийх хамтын ажиллагааны шатанд орох аж.
Мөн гамшигийн үеийн бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах асуудлаар ОХУ-ын талтай хамтын ажиллагаа өндөр түвшинд хэрэгжиж байгааг хэллээ. Энэ тал дээр ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран ажиллах, хамтарч туршлага солилцох, хүний нөөцийг бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах, ой хээрийн түймэр, гал түймрээс сэргийлэх, Орос, Монголын хил орчмын гал түймрээс сэргийлэх асуудлаар ярилцаж байна.
Түүнчлэн хилийн боомтын асуудал яригджээ. Алтанбулаг, Хиагтыг эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс болгох талаар ярилцаж байгаа аж. Мөн төмөр зам, авто зам, эдийн засгийн дэд бүтцийн хамтын ажиллагааны талаар хоёр тал гэрээ хэлэлцээ хийжээ.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газрын сайд нар, Тамгын газар гээд бүх түвшинд, бүх салбарын уулзалт, яриа хэлэлцээрийг амжилттай хийсэн ажил хэрэгч айлчлал болж байгааг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Монгол Улс, ОХУ-ын тал ТЭЦ-3 дулааны цахилгаан станцын өргөтгөлийг хийхтэй холбоотой стратегийн хамтын ажиллагааны хүрээнд, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх гээд олон сэдвээр ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь харилцан ойлголцол шинэ түвшинд гарсан, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан өндөр ач холбогдолтой айлчлал болсныг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэлээ.
Хоёр тал байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г энэ ондоо багтааж дуусгана гэж тохиролцсон билээ. Энэ хүрээнд хоёр талаасаа бэлтгэл ажлаа хангаж, том төслийн ажил 50 хувьтай явж байгаа аж. Одоо нарийвчилсан ажлын зургууд хийгдэж, бэлтгэл ажил хангагдана. Хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Yamar ach holbogdoltoi ailchlal bolson yam todorhoi shiidsen negch yamm alga,hiin hooloi geed l shaagildaad bh yam bi ch gesen mongold atomiin stants barina,esvel yu ch hamaagui hiine geed TEZU hiichihej chadna,ter hiih geed baigaa yamiig chini tegeed hen avah yam be,avah hunteigee tohiroogui baij neeg ih yam hiichihsen yam shig huurtsugluh yam za tegeed urid umnuh shig baidag l neg ailchlal heden jijuuriin ugtei tegj ingej hamtarahaar sanal tavilaa ch geh shig
Чамайг хэн тоодог юм. Тоохгүй л харагдана лээ
Далийсан дальчиСан юмнуулыг цоииод авах юмсан