УИХ-ын дэд дарга Г.Батхүү моринд дуртайг хүн бүр андахгүй. Хамгийн олон хурдан морьтой УИХ-ын гишүүн гэдгээрээ ч алдартай нэгэн. Түүний хурдан буянуудаас "Толин хул" хэмээх азаргад нь зориулж дуу хүртэл зохиосон байдаг. Тэгвэл энэ жилийн төрийн их баяр наадмаар соёолон насны түрүү моринд "Толин хул" азарганы нэрэмжит "Алтан түрүү" хэмээх цомыг өргөн барихаар болсон гэнэ. Ийнхүү УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн алдарт "Толин хул" мөнхөрлөө.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )