"Жаст"-ын Ш.Батхүү нарыг ШҮҮХ ХУРАЛ болно 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, гаднын банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдсан "Жаст"-ын Ш.Батхүү нарыг шүүх хурал өнөөдөр /2021.12.20/ болно. 

Тодруулбал, "Жаст “-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.62) 2021 оны 12 сарын 20

Энэ хэргийг шүүнэ гээд хдэн жил болсон бэ?

0  |  0
Top