Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, Улсын заан Ц.Одбаяр, Улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, Улсын начин Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав.
Барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт Улсын харцага Б.Бат-Өлзий, Өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.
Хантайшир дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүллээ.
Дунд шөвгийн наймд Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг "Хантайшир" дэвжээний Гүйцэтгэх захирал, Улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав болон "Хантайшир" дэвжээний бусад удирдлагууд гардуулав.
Дараагийн барилдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )