"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, гаднын банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдсан "Жаст"-ын Ш.Батхүү нарыг шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч хойшлуулж шийдвэрлэлээ.
Тодруулбал, "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдосон боловч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Алтанд мэнгэт нямка ах нь ийм арга зааж өгчээдээ
hurdan shuugeechee yamar nyaltsgar yum be
ene novshnuud bol zvgeer l lumpen proletaruud sh dee 2 chihnees oor yu ch vgvi guilagachingvvd bna lee