Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа иргэдийн ял эдлэлтийн байдалтай танилцжээ.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн нь шүүхээс тогтоосон бүсэд байж, цахим гав, дагалдах хэрэгслийг зөв хэрэглэх үүрэгтэй бөгөөд танилцах ажлын хүрээнд зөрчил гаргасан эсэхийг үзэж, санал хүсэлтийг нь авсан байна.
Уг ажлын хүрээнд нэг иргэний цахим гаванд гэмтэл гарсан зөрчлийг илрүүлж, энэ талаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )