"Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн гарч байна

2021 оны 12 сарын 20

Монгол Улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Монголын Үндэсний музей болон Соёмбо судлаач, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” үзэсгэлэн энэ өдрүүдэд гарч байна. Үзэсгэлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн “Түр үзэсгэлэнгийн танхим”-д гарах юм.

Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурхны тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлгийг дэлгэжээ. Мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, Монгол Улсын хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол Улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэрийг тус үзэсгэлэнд тавьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.95.235) 2021 оны 12 сарын 20

tuvdiin 1 hachin durs,mongol bish

0  |  0
Top