Шинэ он гарахад цөөхөн хоног үлджээ. Он солигдох мөч ойртох тусам хүн бүр өнгөрсөн жилд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, ололт амжилтаараа бахархаж, алдаанаасаа сургамж авдаг.
ZINDAA.MN сайт шинэ жилийн баярын зочноор "Эмоци" продакшны захирал, МУСТА Д.Түвшинтөрийг урьж, хүүхэд насны дурсамжийг нь сөхөн цөөн хором ярилцлаа. Түүний хувьд хүүхэд насандаа шинэ жилийн баяраар алиалагчийн дүрд хувирдаг байжээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Тэрбээр "Шинэ жилийн баяр бол хүн 12 сарын туршид хийсэн, бүтээснээ эргэцүүлэн тухайн жил ямар байснаа дүгнэж, ирэх жилийн ажил, амьдралаа төлөвлөдөг сайхан баяр.
Бүхий л шинэ зүйл гоё байдаг шүү дээ. Шинэ тавилга, шинэ машин, шинэ хувцас гээд л. Тийм болохоор шинэ жилийн баярыг хүн бүр хүлээдэг.
Хүүхэд байхдаа байнга шинэ жилийн баярыг хүлээдэг байсан. Учир нь сургуулийнхаа шинэ жилээр алиалагч болдог байсан юм. Бас өвлийн өвгөн ааваас бэлэг авахыг хүсдэг байлаа. Хүүхэд насны минь цагаахан дурсамж одоог хүртэл бодогддог.
"Анхны баяр" киноны хувьд Өвлийн өвгөний хувцасны эрэлд явдаг залуугийн туслахаар ажилласан.
Багаасаа л Монгол өвлийн өвгөн үзэж, бэлэг авдаг байсан. Сүүлийн үед л Санта клаус гэж гарч ирээд байгаа болохоос биш бидний үеийнхэн бүгд л өвлийн өвөөгөөс бэлэг авдаг байсан.
Монгол өвлийн өвгөн бэлгэдэлтэй сайхан шүү дээ. Цасыг илэрхийлсэн цагаан дээл, хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр нөмрөг.
Наадмаар үндэсний хувцас өмссөн эрэгтэй хүн сайхан харагддаг. Яг үүнтэй адилхан шинэ жилийн баяраар Монгол өвлийн өвгөн л сайхан харагддаг. Тиймээс Санта клаус гэхээс илүү Монгол өвлийн өвгөнийг мартаж болохгүй гэх санааг "Анхны баяр" киногоор гаргахыг зорьсон.
“Popcorn” продакшны бүтээсэн “Анхны баяр” УСК бүх IPTV-д байршсан байгаа. Анхны уран бүтээлээ гаргасан “Popcorn”-ыг дэмжиж, шинэ жилийн баяр баясал, инээд хөөрийг бэлэглэх энэхүү киног үзээрэй" хэмээн ярьсан юм.
Түүний тоглосон шинэ жилийн баярын сэдэвт "Анхны баяр" киног бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
bdag l balai \n\n