Одоогоос хоёр жилийн өмнө хоёрхон настай бяцхан охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэрэг Архангай аймагт гарч, охины ээж мэдээлэл өгч байсан.
Энэ хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан ч охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэх шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч, хэргийг хаажээ. Тодруулбал, шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлт гарсан байна.
Эхний удаа охины онгон хальс урагдсан, гаднын нөлөөтэй гэх дүгнэлт гарч байсан бол хоёр дахь дүгнэлт нь онгон хальс бүтэн, хүчирхийлэлд өртөөгүй гэсэн байдлаар гарчээ.
Улмаар ялгаатай хоёр дүгнэлтийг эцэслэхийн тулд дахин шинжээч эмч томилсон ба гурав дахь шинжилгээгээр охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэх дүгнэлт гарсан байна. Ингээд Шүүх эмнэлгийн дүгнэлт охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэж гарсан гэх шалтгаанаар прокурорын байгууллагаас хэргийг хаажээ.
Шүүх эмнэлгийн хариу ийн гарсан ч охины ээж Сүхбаатар дүүргийн эмнэлэг болон Архангай аймгийн эмнэлэгт охиноо үзүүлэхэд онгон хальс нь хоёр ч газар урагдсан, шулуун гэдэс нь хүртэл гэмтээд, эдгэсэн гэж эмч нар хэлж байжээ. Тиймээс охины ээж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад хандаж байгаа талаараа дараах мэдээллийг өглөө.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Охины ээж Ш.Булганням "Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар миний охины хэргийг хаасан. Прокурорт “Нотлох баримт хангалтгүй байна. Хааж өгөөч” гэх хүсэлт ирсэн юм билээ.
Өнгөрсөн долоо хоногт дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт охиноо үзүүлсэн. Эмч яах аргагүй урагдал байна гээд 13-А маягт бичиж өгсөн. Шулуун гэдэс нь хүртэл гэмтээд эдгэсэн байна гэж хэлсэн.
Бас Архангай аймгийн эмнэлгийн таван эмч миний охиныг үзээд урагдал байна гэсэн. Гэтэл Улаанбаатар хотын шүүх эмнэлэг хүчирхийлэлд өртөөгүй, зүгээр байна гэх дүгнэлтийг гаргасан. Хотод ирээд л будлиан үүсээд байна.
Хууль ёсны төлөөлөгч биш гээд надад хэргийн талаар юу ч хэлдэггүй. Энэ хэргийн цаана юу болоод байгааг мэдэж чадахгүй байна. Мөнгөтэй л бол ямар ч хэргийг дараад өнгөрөөдөг болсон байна.
Хэргийг шалгаж байхад миний охин сэтгэцийн эмчид нь хэлээд, заагаад ярьсан бичлэг хүртэл байна. Аймаг болон дүүргийн эмч нар хүчирхийлэлд өртсөн байна гэж дүгнэж байна. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт хүчирхийлэлд өртөөгүй гэж гараад байгааг, прокурорын байгууллага нотлох баримт байхгүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хэргийг эхнээс нь дахин шалгуулах болно.
Охины минь сэтгэл зүй хүнд байгаа. Одоог хүртэл гэнэт орилдог, дүүдээ гар хүрдэг. Үүнийг нь хараад одоог хүртэл айдастай байна гэж боддог" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 8 )
Ene shuuh zagdaagiin hunuus icheesei
Шүүх эмнэлэг шал худлаа дүгнэлт гаргаж , хүнийг хэлмэгдүүлсэн жишээ бий. Маажаагүй нүүрийг маажсан сорвитой гэж худал дүгнэлт гаргадаг Журмаа буруу тайлбарладаг Авлига өгвөл ямарч дүгнэлт гаргаж өгч чадах байх Өөрчлөлт хэрэгтэй байна \n
Хүчиндэгч рнарыг Нямбаатар өмгөөлж, хууль гаргаж өөгшүүлээд байнаа. Нямбаатарын хуулийг засахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй, хүчиндэгч нар дураараа дургисаар байх болно
хүчиндэгч нарт хатуу ял өгөөч ээ. Тэд нарыг хөнгөлбөл бүр өширч аймшигт аллага хийдэг гэнэ лээ. Иймд эд нарыг нарсанд хүррсэн хүн хүчиндвэл олон жилийн хорих ял өгч, хүчингийн хэрэг давтан хийвэл өчиггүй цаазлах, насанд хүрээгүй хүүхэд хүчиндвэл өчиггүй цаазлах ёстой. Цаазын ялаа сэргээгээч ээ
Бусад орнуудад хүчиндэгч нар ял эдэлдэг бол Монголд тэд мандан бадарч, УИХ гишүүн болдог. Хэнтитй, Булган аймгуудаас хүчиндэгч нар гишүүн болж аймаг орноо мандуулж байгаа. Одоо Архангайгаас бас нэг хүчиндэгч тодорч байна. Харин хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн буруу болж, тэд нутгийнхандаа ад үзэгддэг. Монголчууд ийм л гаж болсон учраас хөгжихгүй, ядуу зүдүү, архиндаа живсэн, ажилгүй байгаа юм.
Хүчиндэгч нар бусад оронд ял эдэлдэг бол Монгол улсад манддаг. Бүр Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдож, том компаний захирал болдог. Манай Булган, Хэнтий нутгаас хүчиндэгч нар гишүүн болж нутгийн олны нэрийг өндөрт гаргасан. Одоо Архангайгаас бас нэг шинэ хүчиндэгч төрөн гарч буй юм байна. Хөдөөгөөр хүчиндэгч нар төрийн албан тушаалд дэвшиж, хууль шүүх тэдэнд үйлчилж, хүчиндүүлсэн эмэгтэйчүүүд, хүүхдүүдийн хохь болж байна даа.
Ter huuhdiin door bas joohon huuhed bgaa gee bzdee. Hunee sudalj suugaachdee. .yun ch bogino hugatsaand olniig gargadag yum be. Ene emwgtei bas oilhomjguu. Zavaarsiim be. Ene ger b yu l
хүчиндсэн этгэээдийг өмгөөлж хамгаалдаг улстай хамт газар дээр нь буудах хэрэгтэй.Тэгэхгүй бол хүчиндэлт зогсохгүй.