Монгол Улс чөлөөт бөхийн ААШТ-ийг зохион байгуулахаар боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

Монголын чөлөөт бөхийн холбоо түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтээ UWW буюу Дэлхийн бөхийн холбоонд гаргаад байсан билээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан энэ хүсэлт 2021 онд биелээгүй ч 2022 онд Монгол Уулсын нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин зохиогдох боллоо.

Монголын чөлөөт бөхийн холбоо 2019 онд ази тивийн анхны U23 аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрх авахад түлхэц, дэмжлэг болжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 22

тэнэглэл

0  |  0
Top