Монгол Улсын дээд шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 10-наас хойш 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой нийт 14 албан бичиг, хүсэлт иржээ.
Огноогоор жагсаавал:
2021 оны 11 дүгээр сарын 10-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны 11 дүгээр сарын 15-нд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг улс төрийн намын цахим бүртгэлд хэзээ бүртгэж, хэзээ хассан бөгөөд тус хугацаанд Ц.Тувааныг намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх эсэх талаар тайлбар өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны 11 дүгээр сарын 15-нд О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг
2021 оны 11 дүгээр сарын 16-нд Ардчилсан намын даргаар сонгогдож, ёсчлон батламжлагдсан О.Цогтгэрэлээс тайлбар, санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Б.Ган-Очирын хүсэлт.
2021 оны 11 дүгээр сарын 25-нд намынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг Улсын дээд шүүхийн тогтоолуудад үндэслэн явуулж, ханган биелүүлснээ хууль зүйн хувьд нотлох зорилгын хүрээнд нэмэлт тайлбар гаргасан талаар Б.Ган-Очирын албан бичиг
2021 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ардчилсан намын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт
2021 оны 11 дүгээр сарын 30-нд Ц.Туваан нь Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байх хугацаандаа намыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх талаар тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 13-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай Д.Ганбатын хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 16-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад Улсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Онц их хурлаас гарсан шийдвэр намын эрх бүхий байгууллагын албан ёсны байр суурь, намын дотоодод ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн агуулга бүхий Б.Ган-Очирын албан бичиг
Сэтгэгдэл ( 0 )