Дуучин Дэлгэрмаа бага орлоготой юу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01


МУГЖ дуучин С.Жавхлантай хамтарч хэдэн дуу дуулаад зохиолын дууны салбарт од болон гялалзсан хүн бол дуучин Дэлгэрмаа.  Олонд танигдсаныхаа дараа Төв нутгийн дуучин н.Хишигбаяртай хамтран дуулж  чамлахааргүй хоолойтой гэдгээ бүр бататгасан. Саяхан тэд зохиолын дуучид дундаа хамгийн ханш багатай дуучдын тоонд оржээ. Учир юув гэвэл  УИХ-ын сонгууль жилийн дараа болох хэдий  ч эрхэм гишүүд одооноос  сонгуулийнхаа сурталчилгаанд дуулуулахаар  зохиолын дуучдыг "ажилд аваад" байгаа гэнэ. Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Намсрайноров нар УИХ-ын сонгуулийн сурталчилгааны багт багтан хөдөө орон нутгаар тоглож эхэлжээ.  Тэдний анхны тоглолт Хөвсгөл аймгаас эхэлсэн бөгөөд дуучдын өдрийн ханш 1-3 саяын хооронд байсан сурагтай. Тэдгээр дуучид дундаа хамгийн өндөр ханштай нь Л.Болдбаатар байсан бол хамгийн ханш багатай дуучид нь гэр бүлийн хоёр болох Д.Хишигбаяр, Р. Дэлгэрмаа нар тус бүр нэг саяын ханштай байсан гэнэ.  Үүний хажуугаар дуучин бүсгүй маань  Германаас гутал авч ирэн зарж нэгэн багахаан гутлын дэлгүүр  нээгээд байгаа гэнэ. Гэхдээ гуталнууд нь яг өөр шиг нь бондгор, бөндгөр хоншоортой гэж дуучин бүсгүйчүүд ярилцдаг гэнэ. Түүний дэлгүүрээр урлагийн голдуу хүмүүс үйлчлүүлдэг гэх яриа чих дэлсэх боллоо.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top