БНХАУ-ын Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйлажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг 2 үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцсан байна.
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас олон нийтэд мэдэгдсэн байна.
Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй Монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэжээ. Улмаар манай талаас 21-ний өдрийн 08.00-15.10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2786 тн ачаа барилгын материал 26 машин (1276 тн), гэр ахуйн бараа 4 машин (80 тн), хүнс 2 машин (47 тн), бэхжүүлэгч 1 машин (67 тн), бодис 2 машин (111 тн), тоног төхөөрөмж8 2 машин (69 тн), төрөл бүрийн бараа 24 машин (965 тн)/ ачсан тээврийн хэрэгсэл болон 38 импортын шинэ автомашин, механизм (автобус, суудлын машин, ачааны машин, эксковатор)-ыг татан авах ажлыг зохион байгуулсан байна.
Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр Хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгосон байна.
Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг Хятадын талаас зохион байгуулсан.
Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж, 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгдсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Tgd 0 tsegeesee herhen MOngolruugaa avah ym be uniin osoltond hynalt tavih zuil bnu burhan men Amanda Orson toogoo l helj bn
Iim chuhal asuudliin talaar dandaa tulburtei medee oruuldgaa bolimoor yum. Ene asuudliig Ereend hotd ni eren survaljaad ch yum uu Ereenii setguulch nartai medeegee soliltsood yavah heretgtei biz de.Ter orj ireed bga chingleguud chin hil haahaas umnu achigdsan bsan achaanuud odoo orj irj bna shde. Ereend gatsaad bga achaa bolon chingelegiig hen, herhen yamar tulburteiguur 0 tseg ruu zuuh gd bga ni todorhoigui bhad achaa baraa heviin nevterch bna gd bhin.
Ene yagaadhudlaa medeelel tsatsdag yum boloo