Гадаадаас ирсэн иргэдийн гурав хоног тусгаарлана

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Улсын онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна.
Тусгаарлан ажиглах байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top