Монголчууд аваргадаа хайргүйдээ биш ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ зарчим нэхэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Олимпын алт, мөнгөн медальт, Монголд аваагүй шагнал байхгүй Найдангийн Түвшинбаяр аваргадаа монгол түмэн хайртай.

Монголчууд хайр нь дотроо, хал нь гаднаа ард түмэн учраас сүүлийн хэдэн сарын турш хууль, хяналтын байгууллагаас шударга ёс нэхэж байна.

Учир нь өчигдрийн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнөөдрийн яллагдагч. Эрүүгийн хууль зөрчсөн гэмтэн. Олон нийт хүндэтгэлээ өгсөн шигээ бас авч чаддаг аж. Тиймдээ ч олон нийт түүнээс хүн ёсны зарчим нэхэх болсон. Энэ дашрамд хууль, хяналтын байгууллагаас шударга ёс шаардсаар байгаа.

Үндсэн хуулийн дагуу хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой.

Гэтэл цаасан дээрх энэ тунхаглал бодит амьдралд эд баялаг, эрх мэдэл, алдар хүнд харж үйлчлээд байгаа нь маргашгүй үнэн. Жишээ нь, хүнийг хэвтэрт орж, ухаангүй болтол нь зодсон Н.Түвшинбаяр өнгөрсөн найман сарын хугацаанд гадуур чөлөөтэй байсан бол яг ижил хэрэг үйлдсэн өөр нэг аавын хүү шүүхээр хэдийн алх цохиулчихсан сууж байгаа.

Олон нийт Н.Түвшинбаяраас хууль ёсны гэм зэмээ хүлээхийг шаардсаар байгаа энгийн шалтгаан энэ. Мөн олны танил хүнээс хүлээж буй ёс зүй. Олон нийтийн зүгээс хэрвээ Н.Түвшинбаяр олимпын аварга, Чингисийн одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, нийгэмд нөлөө бүхий хүн биш байсан бол цагдаа, прокурорууд өнөөдрийг хүртэл онц хэрцгийгээр зүйлчлэгдсэн хэрэгтнийг гадуур зугаалуулах уу гэх асуудлыг өнгөрсөн хугацаанд тавьсаар ирсэн. Хохирогчийн эхнэрийн зүгээс ч энэ талаар удаа дараа үгээ хэлж байлаа.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байна. Миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйдаг. Бяцхан биедээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео каллаар хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна” хэмээн олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсэн байдаг.

Үнэхээр Н.Түвшинбаяр нийгэмд нөлөө бүхий нэгэн биш байсан бол хийсэн үйлдэл нь тодорхой ийм хэрэг олны анхааралд удаан өрнөх байсан болов уу. Цагдаа, прокурорынхон ийм удаан хугацаанд хоорондоо бичиг шидэлцэх байсан гэдэг нь эргэлзээтэй. Үүний цаана мөнгө төгрөгийн асуудал ч байхыг үгүйс­гэхгүй. Өмнөх практикаас харахад, цагдаа, прокурорынхон хооронд цаас шидэлцсэний ард хэргийн зарим хэсэг, бодит байдал бүдгэрсэн түүх бий.

Нөгөө талаар өмнө нь эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй хүн холбогдсон дуулиан дэгдсэн тохиолдолд хууль хүн бүрд тэгш үйлчлэх зарчим хөндөгддөг байсан бол Н.Түвшинбаярын хэрэг дээр нийгэм арай өөр хандлага гаргаж байгаа. Монголын хууль алдар хүнд, албан тушаал, баян ядуу хамаарахгүй тэгш үйлчлэх ёстой жишгээр Н.Түвшинбаярыг хэрэг өөр нэг Түвшинбаярын хэрэгтэй адил хуулийн дагуу шударга шийдэгдэх ёстой.

Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш, адил байх зарчмын баталгаа болгож Үндсэн хуульд хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгууруудыг “үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол” гэж нэр заан тодорхойлсон байдаг.

Энэ нь хэнийг ч эрхэлж байгаа ажил, албан тушаал зэргээр ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Харин Н.Түвшинбаярын хувьд олимпод гаргасан амжилт, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн гавьяаных нь асуудал яригдаж байгаа. Гэвч энэ бол онц хэрцгийгээр бусдын биед халдаж болно гэсэн үг бүр биш.

Яг энэ мэт шударга бус гэмээр зүйл нийгмийн аль нэг хэсэгт цухалзах бүрд өнөөдрийн шүүх эрх мэдэл дэх номер нэг хүний “Нийгэмд цэвэр агаар, цэнгэг ус мэт үгүйлэгдэж байгаа зүйл бол нийгмийн шударга ёс. Шударга ёс төлөвшсөн нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах жамтай. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж,  бас шүүх эрх мэдэл, хууль сахиулагчдаас  шаардаж байна” гэх үг санаанд буудаг болсон.

Сүүлийн хэдэн жил олон нийтийн дэмжлэг авсан хууль тогтоогчид, түүнийг хэрэгжүүлэгчид ч үүн шиг шударга ёс л ярьж гарч ирсэн. Харин хэрэгжилт нь хэн нэгэн алдартан дээр ирээд гацахгүй гэдэг найдлага олон нийтэд байгаа нь энэ удаагийн онц хэрцгий хэрэг явдлаас харагдах болсон. Өөрөөр хэлбэл, олон нийт хяналт дуулиант хэргүүдийг тойрдоггүйтэй адил бүхий л шатанд бий болж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн шүүх шүүмжлэл амсдаг байсан бол Н.Түвшинбаярт үзүүлсэн зөөлөн бодлогоороо прокурор, цагдаагийнхан амны бай болж дууслаа. 

Шударга хуулийн гэсгээл хэнд ч, хэзээ ч ирж мэднэ. Тэр нь өнөөдөр Монгол түмний хайртай хүү Н.Түвшинбаярт ирлээ.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярын хэргийн  урьдчилсан хэлэлцүүлэг болох тов гарсан.

Үүнээс найман сар гаруйн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшин­баяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын анд, багийн хамтрагч, үндэсний бөх сонирхогчдын хайртай хүү Н.Энхбатын биед онц ноцтой гэмтэл учруулсан. Н.Энхбат начин тэр цагаас хойш ухаангүй хэвтэрт байгаа. Эмч нарын зүгээс олон сарын турш эмчилгээ хийлгэсэн хохирогчид эцсийн гэгдэх онош тавьсан гэдэг харамсалтай мэдээлэл ч байна.

Ийнхүү хэрэг гарснаас найман сарын дараа прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т үндэслэн яллах дүгнэлт үйлджээ. Уг зүйл ангиар онц харгис хэрцгийгээр хүний амь нас хороосон бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Тэгвэл шүүхээс үүнд үндэслэн Н.Түвшинбаярыг хорьж шалгасан хугацааг хасаад, дор хаяж дөрвөн жилийн хорих ял өгөх магадлалтай гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Өөрсдийгөө эгэл ард түмний төлөөлөл гэдэг УИХ-ын гишүүдийн түвшинд өрнүүлсэн шүүхийн шинэчлэл өнгөрсөн хугацаанд хэрхэн хэрэгжснийг энэ удаагийн хэрэг явдал харуулах биз.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саынбэк(66.181.161.80) 2021 оны 12 сарын 26

Хүн зодож алаад 4 жил аваад болоо юу? 2 жилийн дараа магадлан гээд суллагдна. Энэ шударга уу

0  |  0
Bdaa(202.9.40.234) 2021 оны 12 сарын 26

tatvar tulugch minii mungiig aluurchin dompingchin amisgaa nart ugch baigaag eserguutsej bna. Tamirchdad uguud bgaa mungiig zogsoohig shaardaj bna. Ter amisgaa nar avraga bolson ch boloogui ch irgen minii amidrald tui nuluu baihgui shuu

0  |  0
Зочин(192.82.72.42) 2021 оны 12 сарын 25

Худлаа сайт, хөгийн хар масстайгаа таарсан, үнэн вм бичихээр устгаад оруулахгүй бгаа юм биш үү,

0  |  0
Зочин(192.82.72.42) 2021 оны 12 сарын 25

Битгий дэвэргээд бай юуны чинь хууль тэгш үйлчлэх, яг тйм хэрэг хийсэн жирийн иргэн цагдан хоригдохгүйгээр гадуур явж бгаад шийдүүлдэг юм, харин ч Түвшинбаяр хүнд яллагдах гээд бна, жирийн иргэн хэргээ хүлээгээд хохиролоо төлөөд 3,6 жил, эсвэл 5 жил аваад явдаг, хорих ангиудаас очоод асуу, шүүхийн шийдвэр гэсэн сайт руу ороод үз, хууль уншаагүй хар массд битгий буруу ойлголт өгөөд бай ианай сайт

0  |  0
Зочин(192.82.72.42) 2021 оны 12 сарын 25

Ална гээд зодоогүй л байх, гай нь таарч дээ хэн хэнийх нь, та нартай та наргүй авдаг ялаа авна, хүний мууд дуртай, худлаа шударга болох гээд ядсан, нүүрээ нуусан хүний мууг үзэж муулж байж л санаа нь амардаг болсон хөгийн амьтад их бна аа, сэтгэцийн өвчтэй, өөрөөс нь илүү хэнд ч хамааагүй атаархаж явдаг хүн хогнууд, Түвшинбаяраасаа ч дор

0  |  0
Зочин(192.82.72.42) 2021 оны 12 сарын 25

Хууль, практик 2 оо сайн судлаж байж бич, иргэдийг битгий төөрөгдүүлээд бай, яг ийм хэрэг үйлдсэн жирийн иргэн хүн цагдан хоригдолгүйгээр дуудсан цагт нь очиж явж байгаад хэргээ шийдүүлдэг юм за, ийм хэрэг хоног тутам гарч байгаа, харин ч нэртэй хүн гэдгээрээ Түвшинбаяр хүнд ял авах гээд бна, жирийн иргэн хамгийн доод ялыг эсвэл хэргээ хүлээж хохирол төлсөн гээд 3,6 жилийн л ял авдаг хорих ангиудаар яваад үз, шүүхийн шийдвэр гэсэн сайт руу ороод хар, Дуучин Амархүүг олны танил гээд жирийн иргэдээс өндөр ял өгч бсан, иргэд нэг бол тэнсэнд эсвэл 1 жилийн л ял авч бсан шүү.

0  |  0
Zochin(202.126.89.230) 2021 оны 12 сарын 24

3 terbum ugsun geh shig emchilgee zardal bas bus zyild zarsan baih Unuuder arai hungun zodson bol udiid bosood irih bolson muuhai yrgachind yaliig ne dorvitoi on shig uuruuleerei estoi yaltai ch bilee

0  |  0
eee(95.114.70.195) 2021 оны 12 сарын 24

yun awarga ene ter hair mair gene u yostoi hutsna biz ene odo hen yuma zuger l neg hunig amidar m alsanas dor bolgoson alurchin Naidangin bolowsrolgui aalz l bna shde mongolchud enig shuted dedled bsan Um bhgui ter heden guzetei jorlongud toirpn hurelegch nar l hurgugd bdga biz ... huts yun 4 jil pizda min nad zah n 15 jil teged nugu hun uhsenes dorgui hewtej bna pizda naidangin zulbasgig haral idesei

0  |  0
Иргэн(202.21.107.96) 2021 оны 12 сарын 23

Женкогийн шүүгчид байгаа учраас

0  |  0
Зочин(178.235.177.159) 2021 оны 12 сарын 23

Oodgui hergee huleegeed bushuuhan yalaa edleed ter hevterd oruulsan nohriinhee huuhduudiig osgoz tuslah heregtei uneheer oodgui amisgaa bn daa

0  |  0
алышлв (66.181.166.134) 2021 оны 12 сарын 23

аваргадаа гэнэ үү? энэ новш лав миний аварга биш ээ. зайл муу хүний адаг чи.

1  |  0
Top