ӨМГӨӨЛӨГЧ: Н.Түвшинбаярын зүгээс 3 тэрбум төгрөгийг эмчилгээнд зориулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Олимпын аварга Н.Түвшинбаярыг энэ сарын 21-ний өдөр Э.Энхбатын ар гэрийн гомдлоор цагдан хорьсон.

Тэгвэл өнөөдөр (2021.12.23) Н.Түвшинбаярын гэм буруутай эсэхийг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүхээс хэригийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо.

Э.Энхбатын хувьд энэ сарын 18-ны өдөр БНСУ-аас эх орондоо ирсэн. Тэрбээр "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байгаа ба Н.Түвшинбаярын зүгээс 3 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах төлбөрт өгсөн гэдгийг түүний өмгөөлөгч мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Maaгий(202.131.246.180) 2021 оны 12 сарын 23

Заза энэ хэрэг ч ингээд замхраад алга болох юм байна л даа Монголын шүүхийн ялзралыг утгаар нь харуулж байна даа. Түвшинбаярын оронд мань мэтийн энгийн иргэн байсан бол аль хэдийн 15-20 жил аваад шоронд хэвтэж байгаа ш дээ

0  |  0
Top