Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах тухай зарлиг гаргалаа.
Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвараа дайчлан олимп, тив, дэлхийн тэмцээнд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчин бэлтгэн дасгалжуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчинг шагналаа.
Мөн нэр бүхий дасгалжуулагч, багш, тамирчид, шүүгчдийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж баяр хүргэн, амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 2 )
ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ДУУЧИД Л ШАГНАГДААД БАЙХ ЮМ. БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЖИЛЧИН ХҮМҮҮС ШАГНАГДАХ БОЛООГҮЙ ЮУ?
Ерөнхийлөгч Төрийн өндөр цолнуудаа өөрөө гардуулдаг байх учиртай. Цолны үнэ цэнэ нэр хүнд гэж бий шүү !!!