Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом-39” яруу найргийн наадмын ялагч өчигдөр /2021.12.24/ тодорсон.
Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдсөн билээ.
Ингээд тэргүүн байранд шалгарсан "Байгаль орчны тусгай элч" яруу найрагч Б.Болорцэрэнгийн “ХАВРЫН ДЭЛХИЙ” шүлгийг толилуулж байна.
ХАВРЫН ДЭЛХИЙ
Хадаг ерөөл хоёр ханьсах дээдийн хүндлэлтэй
Цацал сүү хоёр цалгих мөнхийн учралтай
Хаврын сар халгиасаар хаашдаа л ирэх нь үнэн дээ
Цагийн сайхан золгохоор цахилаад айсуй нь мөн дөө
Нар цас найрсаад шар тос өрөм зөөхий
Намуун салхи намисаад хур чийг урь дулаан
Үүлс тогтуун суулгаад өвс ногоо сааль сүү
Өргөн тал уясаад айраг цагаа хадлан тариа
Алаг шаазгай үгсээд сайны дохио айсуй
Амны билгэ өргөөд сайхан цаг айсуй
Хургачин охиноо хөтлөөд хусамны хүү айсуй
Хувьтай үрсээ дагаад хурмастын хишиг айсуй
Өвлийн урт шөнө хаврын анхны шувууд болов
Үндсээ ургаж гүйцхийг хүлээж ядсан цэцгүүд болов
Өдрийн богино туйл хацрын халуун туяа болов
Үнсүүлсэн уруулаа ширтэхийн хүслэнд автсан уяа болов
Хоёр хурга тэврээд хонины хүн айсуй
Ууган төл нь ихэрлээд уулын чинээ урамтай
Хорвоог намилзтал хатируулаад адууны хүн айсуй
Учраа бэрхээ туулаад улсын баатар шинжтэй
Отор нүүдэл болоод ирэв ээ онд мэнд эсэн энх
Олон бүгд шинэлээд ирэв ээ идээ унд элбэг өнгөлөг
Овооны найр товлоод ирэв ээ намраар нэг самар жимс
Оёдол үйл олдоод ирэв ээ наадмаар нэг гоёл чимэг
Өвлийг давлаа нэмнээ л гээв хээл хаясангүй
Өлхөн давлаа нэгнээ л дэмнэв төл хорсонгүй
Өсөх малын зүс өөрөө л ижилсээд ирэв ээ
Өлчир сүргийн хөл цаанаа л чангараад ирэв ээ
Малын гал илчнээс мандсаар наран буцахгүй
Манай танай гэлгүй элбэсээр тус багадахгүй
Хаврын салхи нэвт ч авсаар одоо даарахгүй
Хатууг нэгэнт давсан ч алсуур бодлоо мартахгүй
Элгэвч нэмнээ бээлий гээсэн газар бүхнээс
Энэ зуны эрвээхэй эрхлээд удахгүй ниснэ ээ
Эхтэйгээ бэлчээрт гарсан шинэ хурганы уутнаас
Ирэх намрын сар хорогдоод буцахгүй удна аа
Хүний хишиг гуйгаад хаврын сар ирэв ээ
Хүүхнээ эртлэн гуйгаад цэргийн зар ирнэ ээ
Хашир малчны хүсэл биелээд гүйцээд ирэв ээ
Хангайдаа эртлэн гарах нь ээ биежээд хөрвөжөөд ирэв ээ
Онгод шиг гэнэтхэн ороод л ирэв ээ бороо
Охин шиг хөнгөнхөн гараад л гүйвээ сэтгэл
Ой модод салхины тусаар хэлд оров оо
Онгон хайр сарын дундуур хөлд оров оо
Өвөл зун хоёрын үр нь билээ хавар
Үнэн ариун хайрын нар нь билээ хавар
Өнтэй сайхан жилээ зарлан суугаад цэнгэх
Өнөр баян намрын өнгө нь билээ хавар
Хүүхнээ гуйсан хурим нь одоохон хөдөө минь
Хүлгээ сойсон наадам нь хаяанд нутаг минь
Хүүгээ түшсэн тэнгэр нь ойрхон хөдөө минь
Хүний сайхан сэтгэл харагдаад андашгүй ээ
Жил тойрон саасан малын цагаан буянтай
Жин даран тэвээрсэн талын нөөц бэлчээртэй
Жинхэнэ чанга өвөлтэй халз тулалдах нь сүртэй
Жирийн нэгэн Монгол малч удмаа бид
Сажиг тусдаа айлгүй ажил үйлс тасрахгүй
Салж нүүсэн ч улам элгэмсэх түмэн минь
Санахад хол замгүй ядархад буруулах нэгэнгүй
Садан төрөлсөөд удам сайлах олон минь
Нас буянаа хайрлаад сар шинэ хуучрахгүй
Намба жудгаа харуулаад сайхан заншлаа алдахгүй
Найрын заллаг таслахгүй жам ёсоороо тухлна аа
Саалийн даллага хагсаахгүй сав шимээрээ жаргана аа
Сугаа цочтол дэвсээр ирсэн шувуудын
Сууж амраагүй их тэвчээр юм хавар
Сунаж унатлаа тэмцсээр боссон дээдсийн
Сул нэг ч орхиогүй эх орон юм хавар
Сэтгэгдэл ( 14 )
Зозо
Nodnin bur hetsuu bsan.
Сүүлийн жилүүдийн шалгарсан шүлгүүдийг энгийн хүн ойлгоход бэрх болжээ.Монгол хэл мохоогүй байлтай.Найрагчид шүүгчид хэт ухаажсан юм боловуу.Түрүүлсэн гэхэд энэ тэнд нь эвлүүлэх гэж оролдсон мөрүүдээс бусдыг ойлгосонгүй. Ингэж цаг зав зардал чирэгдэл гаргаж байх хэрэг байна уу.Уншигч үзэгчдийн сэтгэгдлийг хүлээн авах газар бий юу.Та нар соён гэгээрүүлэгч гэдгээ бүү март.Ийм дэмжих гэснээ ямар нэг түлхүүрээр татлагаар болимоор
Saihan shuleg bna bayr hurgie\n
Сүүдийн үеийн Болор цомын түрүүлсэн шүлгүүд үнэхээр ядмаг, яруу найрагчид гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүс ч ядмаг. Хэзээ ч билээ түрүүлсэн Тэр эмэгтэй гэдэг шүлгийг уншаад ямар дургуй хүрэв ээ. Манай үеийнхэн агуу Явуу, Пүрэвдорж, Лхагвасүрэн , Сүрэнжав, Цоодол Бадарч гэж мундгуудыг сонсож өссөн, Сүүлийн үеийнхнээс А. Эрдэнэ-Очир, Хөөдөн Эрдэнэбаатар гэж гайгүй залуус байсан арай эрт явчлаа, Одоо үеийнхэн хөгж сайжир
Энэ тэгээд шүлэг гэж үү.Монголын яруу найраг ингэж шалан дээр унасийм гэж үү.ийм шүлэг уншихаар энэ цагийн үр хүүхдүүд яаж ном унших шүлэг яруу найраг уншиж ойлгож мэдрэхэв дээ.Хөдөөг дүрсэлсэн үгсийн цуглуулга л гэвэл зохилтой.тэгэхээр Англи хэл ийг эрхэмлэхээс өөр аргагүй л болгоод байна даа...эрхэм үсгийн толгой холбогч нар минь дээ...
oroi ni bicheed ogloo unnshaad turuullee gesenuu neg l bishee
1l taaruu gedeg shuleg umuu
Unshikhdaa evteikhen duu gargasan yum bailguidee. khuurkhii.
Oilgomjgui bailaa Arai l muu evluuljee
Ойлгох юм алга замбараагүй эвлүүлэг
Bayar hurgie
Хөдөөний захын ерөөлөөс дор шүлэг байна
Аялгуу сайхан монгол хэлийг дэндуу муухай эвлуулжээ.