Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнгөрсөн баасан гарагт (2021.12.24) болж, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод Улсын начин Г.Ганжад, Цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.
МҮБХ-ноос зохион байгуулах дараагийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Лхагвагэрэл гээч нехер челеетеерее л явахгуй ундэсний бех гэж явж нохойн замаар орох нь дээ янз нь, уг нь челеетеерее дагнавал ирээдуйтээ юмсан